2019,9-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




LIVE


LIVE: Сангийн яам ирэх оны цахим, ил тод үр ашигтай төсвийн бодлогыг танилцуулаа

2 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр Сангийн яам Монгол улсын 2020 оны төсвийн танилцуулгыг мэдээллээ. Энэхүү төсвийн танилцуулгыг УИХ-аар гурван удаа хэлэлцсэн байна. Татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг тайлагнах нь яамдуудын үүрэг юм.


Дэлхийн эдийн засгийн өсөлт  энэ онд 3.2 байгаа бол ирэх онд 3.5 болно. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд мэдээж хэрэг хөгжингүй орнуудын эдийн засаг хамгийн их нөлөөлдөг. Тэгвэл 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн сорилт бэрхшээлд АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан хамаарч байгаа бол манай улсын эдийн засгийн эрсдэлд ‘’Саарал’’ жагсаалт /мөнгө угаах/ нөлөөлж байна.


Ирэх оны эдийн засгийн өсөлт 6% бол инфляцын түвшин 8%-иар үргэлжлэх юм байна.




Монгол Улсын засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй бөгөөд эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Үүнд:

 

 

Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын бүртгэл, тайлагнал, төлөлтийг бүрэн цахимжуулж, татварын тайлангийн тоог бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгож эхэлнэ. Мөн ирэх оноос иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг улирлаар нь буцаан олгохоор болсон.

 

 

 

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгана. Улмаар Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.

Түүнчлэн төрийн албан хаагчийн цалинболон бүх тахлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх юм байна.

Төсвийн зарлагын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1) Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчидийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэх

2) Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх; 

3) Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;

4) Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох;

5) Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх;

6) Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөх;

7) Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;

8) Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулна;

9) Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Энэ жил агаарийн бохирдлын эсрэг арга хэмжээнд 137.6 тэр бум төгрөг төсөвлөсөн нь сайжруулсан түүхий нүүрсэнд тодорхой хувь нь зарцуулагдаж байгаа гэв. Мөн нийт төсвийн хөрөнгийн нэлээдгүй хэмжээг шинээр баригдах Байгалын түүхийн музей барилга, Чингис хаан музейн барилга, Үндэсний урлагийн их театр гэх мэт нийт 11 шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө төсөвлөсөн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах бодлого баримталлаа.


Б.Уянга




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.