2019,9-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


НМХГ: Нийслэлд огт цайны газаргүй 12 сургууль байна

1 сар, 2 долоо хоног TIMES.MN


Мэргэжлийн хяналтын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа сургуулиудад үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулав. 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 125 төрийн бус өмчийн 115 сургуулиудад 1-ээс 5-р ангийн зуун жаран мянган хүүхэд үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ хичээлийн жилээс хууль шинэчлэгдэж байгаатай холбогдуулан ‘’Үдийн цай’’ хөтөлбөрийг ‘’Үдийн хоол’’ болгох учраас бэлтгэл ажил хэр байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган шалгаж байгаа аж.

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 59 нь, төрийн бус өмчийн 90 сургуулийн 62 нь зориулалтын бус цайны газартай бол 12 сургууль огт цайны газаргүй байжээ.

 

Харьяа дүүрэг

Төрийн сургуулийн

өмчийн цайны газар

Төрийн сургуулийн

бус өмчийн цайны газар

Цайны газаргүй

 

 

Зориулалтын

Зориулалтын бус

Зориулалтын

Зориулалтын бус

 

1

Баянгол

10

9

2

29

4

2

Баянзүрх

17

10

12

11

1

3

Сүхбаатар

16

5

3

14

3

4

Чингэлтэй

6

10

3

2

2

5

Хан-Уул

3

12

 

 

2

6

Сонгинохайрхан

14

10

2

5

-

7

Багануур

5

-

-

-

-

8

Налайх

2

3

-

1

-

9

Баянхангай

1

-

-

-

-

 

Нийт дүн

74

59

21

62

12

 

Шалгалтын хүрээнд хүнс, түүхий эдийг тээвэрлэх зориулалтын хэрэгсэлгүй,гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй, дотоод хяналтын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг авч хэрэгжүүлдэггүй, сургууль орчим хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан гэх мэт 10 орчим нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтад хамрагдсан зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идэж, гэртээ цэвэрлэж байгаагаас цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна хэмээн дүгнэлт өгч байлаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээд тухайн цайны газруудад шинжилгээг нийслэлийн мэргэжлийн ханалтын газрын төв лабораторид хамруулж  дүгнэлт гаргаж ажилласан ба зөрчилтэй газруудад албан шаардлага хүргүүлж, аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээг оногдуулан ажиллаж байна.

Мэргэжлийн ханалтын газраас энэхүү үдийн цай хөтөлбөрийн шалгалтыг жилд хоёр удаа хийдэг байна.


Б.Уянга




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.