Нийгэм


“Соёмбо”-ынхон өсвөрийн аврагчдаа тэргүүллээ

1 сар TIMES.MN

Аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын  “Бор-Өндөр”-1 ОНХ-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд дөрвөн сургуулийн таван багийн 35 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Баг тамирчид 800 метрийн зайд гүйхдээ мэдлэг шалгах цэг, анхны тусламжийн цэг, усанд осолдогчдыг аврах цэг, хүч тамирын цэг, уяа зангидах, химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, самбар болон дугуйн саад, торон саадыг даван туулснаар аваргуудаа тодрууллаа.

Улмаар тус тэмцээнд Ерөнхий боловсролын 2-р сургуулийн “Соёмбо” баг тэргүүн байранд шалгарч, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын хүсэлтийн дагуу Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Бор-Өндөр”-1 ОНХ-ээс 45 ширхэг өсвөрийн аврагчийн хантааз, малгай, иж бүрэн компьютер 1 ш, өнгөт принтер, сэтгүүлийн самбар, хичээлийн самбар, номын шүүгээг гардуулан өгч, бүлгийн хүүхдүүдийг хичээлийн бус цагаараа бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх нөхцлийг бүрдүүллээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.