Зураг & Видео


Х.Хатанбаатар охиныхоо хамтаар ”Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцжээ

1 сар TIMES.MN

"Монголын оюун ухааны академи"-ийн захирал Х.Хатанбаатар өөрийн бага охин болох дөрвөн настай Х.Ивээлийн хамтаар ОХУ-ын "Россия-1" сувгийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт урилгаар оролцжээ. 

Өнгөрөгч наймдугаар сард оролцсон тэдний нэвтрүүлэг өчигдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дэлхий дахинаа авьяас чадвараараа гайхуулсан гайхамшигт хүмүүс тус нэвтрүүлэгт оролцдог ажээ. Өмнө нь энэхүү нэвтрүүлэгт тус академийн гишүүд болох Гиннесийн номд бичигдэж байсан Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Дэлхийн дөрвөн дээд амжилтыг эзэмшигч 12 настай Ш.Наранбат, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам болон Ой тогтоолтын спортын Дэлхийн аварга В.Янжаа нар оролцож байсан удаатай.  Харин энэ удаад Х.Хатанбаатар өөрийн бага охины хамтаар оролцсон бөгөөд ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа гайхуулсан байна. 


Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавартай байсан аж.  Харин Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Тэд бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадснаар нэвтрүүлгийг ийн амжилттай дуусгаж "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн үзэгчдийг гайхшруулж чаджээ. 


Дашрамд дурдахад тус нэвтрүүлэгт манай улсын циркчид ч мөн оролцож байсан удаатай. Тухайлбал хүчний үзүүлбэр үзүүлдэг н.Тулга, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцож өөрсдийн авьяас чадварыг гайхуулж байжээ. 

 

 

                            




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


mundag ohin ba aavd ni bayar hyrgej az jargal, eryyl enh, ulam ich amjilt Hysen erooe


Зочин    1 сар []


гайхамшиг