Нийгэм


Төмөр замын ослын хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургууль болно

4 өдөр, 5 цаг TIMES.MN

Дорноговь аймаг нь хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг байна.

Тиймээс төмөр замын ослоос урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд алба хаагчдыг сургаж дадлагажуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор “Төмөр замын гамшгийн удирдлага, хариу арга хэмжээ” сургалтыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтад Дорноговь аймгийн Онцгой байдлын газар болон Сайншанд, Чойр өртөөний 20 гаруй алба хаагч хамрагдаж, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын багш нараас туршлага судалж байгаа юм.

Мөн төмөр замын  ослын хор уршгийг арилгах, аврах ажиллагааны дадлага сургуулийг Монгол, АНУ-ын аврагчид хамтран зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.