Нийгэм


Төв аймгийн замд гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

10 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр 12:00 цагийн орчимд Төв аймгийн зам дээр гурван машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан болон яаралтай түргэн тусламжийнхан газар дээр нь ажиллаж байна. Осолд орсон автомашины зорчигчийн хэлж буйгаар урд талын том машин зогсох үед зайгаа барьж зогссон ч хойноос нь том оврын тэрэг хурдтайгаар ирж мөргөсөн. Манай машинд найман хүн зорчиж явсан хоёрынх нь биеийн байдал муу байна гэлээ.

Осолд 4-5 хүн гэмтэж, хоёр иргэн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэхээр яаралтай түргэн тусламжийн машинаар явсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж буйгаар зам дээр зогсож байсан хоёр том оврын машины араас хурдтай явж байсан том оврын машин мөргөсөн гэх бөгөөд уг машины тормос ажиллагаагүй болсон учраас уг осол гарсан байж болзошгүй гэв.

Орон нутгийн замд хурдаа тохируулан зорчихоос гадна, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана уу.




Холбоотой мэдээлэл