Улс төр


Ноён уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барина

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч дархан цаазат болгохыг үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад өгсөн. Үүний дагуу Н.Цэрэнбат сайд саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Улмаар Ноён уулыг улсын тухай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс одоо энэ уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барь. Өвөг дээдсээс өвлүүлсэн онгон тагшин энэ уулыг ухаж болохгүй. Яг үнэндээ алт ухаад баяжсан түүх монголчуудад байхгүй. Үүний оронд аялал жуулчлалын газар болгох хэрэгтэй” гэжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.