Нийгэм


БНСУ-д болсон "Линлин" далайн шуурганд монгол хүн өртөөгүй гэв

1 долоо хоног TIMES.MN

 9 дүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас 3 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 67.8 тэрбум воны хохирол учирсан талаар БНСУ-ын Онцгой байдлын газраас мэдээлэв.

Мөн далайн шуурганы улмаас хувийн орон сууц, олон нийтийн байгууламжийн нийт 3,653 барилга байгууламжид хохирол учирч, цагаан будаа, тариалангийн талбай, ногоон хүлэмжийн байгууламжийн нийт 14,468 га талбай өртсөн байна.

Монгол иргэд далайн шуурганд өртөж, гэмтсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй тухай Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.