Нийгэм


Цэнгэл, Цагаан-Үүр сумаас бусад газарт самар бэлтгэж, ашиглахыг хориглоно

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самар зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрчээ.

Харин бусад аймаг, сумаас 2020 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан ,Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгасан аж




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Зөвхөн Баян-Өлгийн Цэнгэл, Хөвсгөлийн Цагаан үүр суманд самар ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон нь хэт өрөөсгөл. бүр хоиглох хэрэгтэй байсан юм. Тэр газарт их түймэр гарна даа. Яанам билээ.