Эдийн засаг


Зүүн болон говийн бүсийн банкны удирдах ажилтны зөвөлгөөн боллоо

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголбанкнаас санаачлан Банкны салбарын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн  зөвлөгөөнийг Дорноговь аймагт энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Монголбанк болон Монголбанкны орон нутаг дахь салбар хэлтэс, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Зээлийн Батлан Даалтын Сан болон арилжааны банкуудын удирдлагууд, мэргэжилтнүүд оролцлоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ мөнгөний бодлогын хэрэгжилтэд банкуудын үүрэг оролцоо өндөр болохыг цохон тэмдэглэхийн хамт, улсын эдийн засгийн өсөлтийг хадгалах, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна, улсын гадаад өр, төлбөрийг барагдуулах хугацаа ойртож буй амаргүй жилүүдийн сорилтыг даван туулахад бэлтгэлтэй байхыг онцолоо.

Зөвлөгөөний үеэр “Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”, “Мөнгөний бодлогын асуудлууд”, “Финтек”, “Банкны үйл ажиллагаан дахь эрсдэлийн үнэлгээ” сэдэвт илтгэлийг Монголбанкны зүгээс тавьж, хэлэлцүүлэв. Мөн энэ үеэр Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангаас өөр өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийж, оролцогсдын асуултад хариуллаа.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.