ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 13 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Д.Тэрбишдагвын ном Лайфцигийн номын яармагт уригдав

 Германы Бундестагийн танхимд  танилцуулагдсан монголын тухай ном  

Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд  орйохон ирэв. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай  болов.  Герман нь 16 мужаас  тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Үндсэн хуулийнхаа  дагуу Бундестаг нь хууль тогтоох үүрэгтэй.




Бундестагийн гишүүн асан, анд Хайно Визе болон Парламентын нийгэмлэг энэ удаагийн номын уулзалтыг Бундестагийн тусгай танхимд зохион байгуулав. Энэхүү уулзалтанд Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Элчин зөвлөх Д. Мөнхтөр, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Санчир, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бэхбат, Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг,  Цэргийн атташе С.Самданбилэг нар хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр номын танилцуулах уулзалтаа Бундестагийн танхимд хийж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Монгол Улсаа сурталчилж,  түүх, зан заншил, соёлын талаар герман уншигчдад хүргэж байгаад талархаж байна” гэлээ.  

 

 

Энэхүү уулзалтанд  өргөмжлөлт консулууд, хуульч, улстөрчид, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов. Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм хараахан тавигдаагүй учир Бундестагийн танхимд номын танилцуулга хийх зөвшөөрөл авахад  бас амаргүй байсан аж. Зөвшөөрөл авахаас гадна  зай барих зарчим мөрдөх, вакцин хийлгэсэн гэрчилгээ шалгах, гадаад паспортыг нягтлах, амны хаалт зүүх зэрэг шаардлагууд тавьж байлаа. Мөн нэг дор 30-аас илүү хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байлаа.

Ойленшпигель паблишинг хэвлэлийн газрын эзэн, ноён  Маттиас Ойме оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Д.Тэрбишдагвын  “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном  өөрийнх нь  амьдралын  түүхийг Монгол Улсын түүх, зан заншил, өв соёлын тухай хамтад нь өгүүлж, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, дадал зуршил, байгаль дэлхийтэй харьцаж байгаа харилцаа, монгол хүний сэтгэлгээний онцлог зэргийг дүрсэлсэн учир герман уншигчдын сонирхолыг их татаж байгаа билээ. Манай хэвлэлийн групп ирэх 3-р  сарын сүүлчээр Лайфциг хотод болох номын яармагт оролцоно. Энэ яармагт Д.Тэрбишдагвын номыг албан ёсоор дахин урьж танилцуулах болно. Энэ үеэр хэд хэдэн арга хэмжээ, ярилцлага зохион байгуулахаар номын зохиогчтой ярилцаж эртнээс төлөвлөлт  хийж байна” хэмээн онцлов.

 


М.Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийн төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн  номонд тун тохирсон нэр өгсөн бөгөөд ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичсэн билээ. М.Ойме  зохиогч Д.Тэрбишдагвын номоо танилцуулах 30 гаруй уулзалтын таван уулзалт, Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармагийн нээлтэд биечлэн оролцож яваа.  Тэрээр 11-р сарын 11-нд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр болох номын танилцуулга дээр   номын хэсгээс номын зохиогчтой хамтран хүүрнэх байдлаар уулзалт хийхээр  төлөвлөөд байна.




Мөн энэ уулзалтын үеэр зохиогч Д.Тэрбишдагвыг Гудеберг хотын захиргаа шинэ жилийн арга хэмжээндээ номоо танилцуулан оролцохыг урив.

 

 

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Сэтгэгдэл