LIVE


Дорнод аймагт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн парад яг одоо болж байна

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Дорнодод яг одоо Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын парад сүрлэг болж байна. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгаа юм. 


Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдон ажиллаж байна.


               

               






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.