Б.Жамбалбаярням дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао-д зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тус тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин 2 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) аварга боллоо.

Б.Жамбалбаярням дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын оюун ухааны академи, "Denk Pharma Mongolia" компанийн тамирчин, ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их мастер Б.Лхагвадорж шалгарлаа. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт шалгарчээ. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаярням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    20 цаг, 27 минут []


bayar hurgie. mundag shuu manai mongol huuhduud.


Зочин    20 цаг, 28 минут []


bayar hurgie. mundag shuu manai


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.70.33.242]


Баяр хүргье маш гайхалтай Амжилт


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.70.33.242]


хачин мэдээ болохоор бөөн юм бичдэг байж ийм сайхан зүйлд баяр хүргэхгүй байх юм Яачихсан бэ хүмүүсээ


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.70.33.242]


Баяр хүргье маш гайхалтай Амжилт