Энтертаймент


Эмч нар яагаад цагаан халат өмсдөг вэ?

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Эмч нар бусдын амь насыг аврахын тулд дэг журам, мэдлэг, алдах эрхгүй чадварыг эзэмших ёстой байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын 75% нь цагаан халат өмсдөг байна. Яагаад заавал цагаан халат вэ, одоо янз бүрийн өнгөтэй хувцсыг эмч нар өмсч байгаа гэх яриа гарна.

XIX зууны хоёрдугаар хагас хүртэл, эмч нар ямар ч тусгай дүрэмт хувцас өмсдөггүй тийм хувцас байдаггүй байв. Тэд зөвхөн хормогч, бээлий хэрэглэдэг байв.  Эмнэлэгт жигд хувцас шаардлагатай байгаа тухай анх удаа Англи эмч Жосеф Листер санал тавьсан байдаг. Тэрээр хувцасны ариутгах шинж чанарын бүхэл бүтэн онолыг нээсэн юм. 


Өнгөрсөн зууны эхэнд Испанид тахал хэлбэрээр илэрсэн ханиадны тархалтын үеэр ариутгах онол батлагдсан байна. Дараа нь цагаан халат өмсөхийг хаа сайгүй хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн зуунд мэс ажилбарын дараа түүний дүрэмт хувцас хэрхэн бохирдсоноор ажлын дүнг авч хэлэлцдэг сонирхолтой баримт байдаг байв. 


Англид цагаан халат заавал өмсөх, эсэх талаар маргаан шинэчлэгдсэн. Сolorimetry гэх өнгөний шинжлэх ухаан байдаг. Түүний тусламжтайгаар эмч нар өөр өнгийн дүрэмт хувцас өмсвөл яах вэ гэсэн хариулт авч болно. Сolorimetry дагуу нээлттэй, тодорхой, гүйцэд амлалтыг цагаан өнгө тохируулдаг гэжээ. Тиймээс цагаан өнгө өвчтөнд эерэг нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна, цагаан халаттай эмчид өвчтөн нь илүү их итгэх шалтгаан болдог.


Мөн статистикийн мэдээлэлд, эрдэмтэд цагаан халат, төвлөрлийг сайжруулдаг гэдгийг баталсан ба дүрэмт хувцас өмссөн, эмч нар их цөөн тооны алдаа гаргадаг гэсэн байдаг.



Сайхан-Уул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.