Нийгэм


ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле Хөвсгөл аймгийн хадлан бэлтгэлтэй танилцав

4 долоо хоног TIMES.MN

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле  Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуй салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэх хангах 285 тогтоолын хэрэгжилттэй танилцсан юм. Энэ жил Улсын хэмжээнд 1,2 сая тонн өвс, 100  мянган тонн тэжээл бэлтгэнэ.  Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчинтай уулзаж  ирэх  жилийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар ярилцсан юм.

Хөвсгөл аймаг 2019 оны зундаа хур бороо элбэгтэй, нийт нутгаар зуншлага хэвийн хэмжээнд байж 8-р сарын 10-ны байдлаар хадлангийн техник засварын ажил хэвийн явагдаж хадлан бэлтгэх ажил эхэлсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл, нийт 2780 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөнийг аймагт, болон суманд сурталчилан, аймгийн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн тооцоог хийж аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна.

Аймгийн Засаг даргын 2019 оны 07 сарын 25 ны А/325 дугаар захирамжаар өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг, төлөвлөгөөг батлан бүх сумдад хүргүүлэн ажиллажээ. 2019-2020 оны өвөл, хаварт шаардагдах өвс, гар тэжээлийн даалгаврыг нийт үхэр, хонь, ямааг хонин толгойд шилжүүлж, нэг хонин толгойд хоногт 1 кг өвсөөр  30 хоног тэжээхээр тооцон сум бүрээр өвс, гар тэжээлийн даалгавар  гарган ХХААГ-ын дарга, сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусган оны эхэнд хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн төвшинд 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч ажиллаж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.