Зөвлөгөө


Заавал хийж байх 16 дасгал

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

1. Үсийг үргэлж илж бай

Өглөө бүр 10 хуруугаар үсээ урдаас нь арагш нь , араас нь урагш нь зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх , даралт буурах , урам зориг дээшлэхийн сацуу толгой загатнах , эргэх, өвдөх , үс унах , зүрх хурдан цохилох , мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.

2. Нүүрээ олонтаа ил

Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух , хацар , хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлтийн хэмжээ сайжран , арьс нь зөөлөрч , өнгөлөг , овор багатай харагдахаас гадна , үрчлээтэхээс сэргийлж , нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад , томуу тусах , салхинд явахад нүднээс нулимс гоожих , толгой , шүд өвдөх , хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болохгүй.

3. Нүдний дасгал

Санаа сэтгэлийг тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв , баруун зүүн , дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг арав орчим удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах , хараа сайжирахаас гадна толгой эргэх , нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4. Дагз няслах

Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад , чихээ тагласан алгаа огцом авч , огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж , санах ой болон сонсголыг сайжруулж , толгой эргэх , өвдөх , чих шуугих болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ.

5. Хэлийг түүшинд хүргэх

Хэлний үзүүрийг өргөж , тагнайн төмбөгөр хэсэгт хүргэж , дээш доош , баруун зүүн тийш арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж , шингэцийг сайжруулан , шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах , залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ.

6. Шүдийг байнга товш

Анхаарлаа төвлөрүүлэн , элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа , дараа нь дээд доод үүдэн шүдээ , эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй . Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бөхжин шүлс ялгарч , шүдний өвчнөөс сэргийлж чадна. Хятадын уламжлалт хууч үгэнд “ Өглөө бүхэн 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг.

7. Шүлс залгих

Хятадын эртний сударт шүлсийг “ Хагас шүүдэр “ “ Ариун ус “ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэхийн алдад 10 хувааж залгина. Энэ нь хоолны дуршил / шингэц / -ыг сайжруулж , залгиурын ажиллагааг идэвхижүүлэн , биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн , залгиур хоолойн үрэвсэл , буйл
үрэвсэх , шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ.

8. Өглөө бүхэн эвшээлгэх

Өглөө босоод цэнгэг агаартай газар очиж биеэ султган , анхаарлаа төвлөрүүлж , хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж , эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг , зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах , бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлж чадна.


Сайхан Уул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног [202.179.25.187]


Bayarlalaa.Tand amjilt husie.


Зочин    4 долоо хоног [202.179.25.187]


Bayarlalaa.Tand amjilt husie.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Их баярлалаа


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


sxan zuwulguu bn xeregjvvlnee