Шар


Э.Оюунболд: Би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш, бөхийн өв соёлоо авч үлдмээр байна

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Улсын аварга Э.Оюунболд өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан үүсээд байгаа  нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Монголын бөхийн холбооны хоёр хуваагдсан байдал эцэстээ тулж түрүүлсэн бөхөөрөө бусармаг үйлдэл хийж байна. Энэ бүхэн бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйтай холбогдуулан мэдэгдэл хийж байна. 14 наснаасаа аварга багшийнхаа шавь болоод явж байна. Аварга багш маань надад хоёр зүйлийг маш сайн захисан. Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад  сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг.   Миний шээсийг сольсон байна. Би хууль хяналтын байгууллагын хараа хяналт дор гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна. ДНК-ийн шинжилгээг бас өгмөөр байна. Наадмын өмнө над руу нэг биш удаа дайрч давшилж байсан. Намайг түрүүлсэн ч бай түрүүлээгүй  ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ гэж нэг бус удаа хэлж байсан.Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Э.Оюунболд гэдэг хүнийг залуу байна, бяртай гэдэг талаас нь дайрч байгаа нь илт байна. Үүнийг Монголын ард түмэн зөвөөр ойлгох байх аа. Би өөрийгөө өмгөөлж байгаа юм биш, бөхийн өв соёлоо авч үлдмээр байна. Үүний төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн хэллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног []


Шаана биз шуналын тулам мангар тэнэг бацаан. Бөхчүүд мэднэ штээ энэ өвөлжингөө л допинг шахуулсан гэдгйиг нь. Би хасаг Мустафа байна


Зочин    4 долоо хоног []


Хүүхэн хүчиндсэн Хадбаатарт Баянаа аварга ямар хамаа банйа вэ. Бөлдөгийг нь барьж аваад хийгээ юу. Хуцаарай муу халх нараа


Зочин    4 долоо хоног []


Оюунболд аварга тийм зүйл хийх хүн биш. Баянаа аварга Хадаа аваргыг түрүүлсэний дараа шоронд явуулсан. 10 жилийн дараа гарч ирээд дахин түрүүлсэн. Хэрвээ шоронд ороогүй 10 жил барилдсан бол олон жил төрийн наадамдаа түрүүлэх байсан. Яагаад Увсын Батсуурь, Бүрэнтөгс нар бүсдыгаа уриалан яаран мэдэгдэл хийв. Допингийн 5 хүнээс яагаад 2 хүн задлаад хариуг задлах болов.


Зочин    4 долоо хоног []


Юу гээд тэнэгтээд байгаа юм бусад бөхчүүддээ буруугаа тохох гээд байна уу Допингчин бөгсөндөө пуужинтай багш чинь зааж өгөө юу ийм ядарсан арга хаха


Зочин    4 долоо хоног []


Хэл чимээгүй удаж байснаа ийм юм ярйад байхаар л хүмүүс жаахан итгэл алдраад байх шигээ


Зочин    4 долоо хоног, 1 өдөр [66.181.185.181]


Хэрэглээгүй нь үнэн бол сайн шалгуул,хэлмэгдүүлж байж тун магадгүй. Дээр үед Хадбаатар аваргыг балай шалтагаар барилдах эрхийг нь хасуулж шоронд суулгасан гээд ярьцгаадаг эзэнгүй яриа явдаг байсан. Одоо энэ үед яаж ч мэднэ


Зочин    4 долоо хоног, 1 өдөр [66.181.185.181]


Сэтгэгдэл бичсэн гаргасангүй сонин юмаа


Зочин    4 долоо хоног, 1 өдөр [66.181.185.181]


Хэрэглээгүй нь үнэн бол сайн шалгуул,хэлмэгдүүлж байж тун магадгүй. Дээр үед Хадбаатар аваргыг балай шалтагаар барилдах эрхийг нь хасуулж шоронд суулгасан гээд ярьцгаадаг эзэнгүй яриа явдаг байсан. Одоо энэ үед яаж ч мэднэ