Нийгэм


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлажээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, ашиглалтанд орууллаа.

Энэ удаад тус тасгийн дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр солих, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусчээ.

Анх 1977 онд байгуулагдсан Эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Барилгын засварын ажлыг Эрүүл мэндийн яамнаас санхүүжүүлж, “Жаргалан дулаан” компани хийж гүйцэтгэсэн байна. Харин “Алтан хийц” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр цонх, хаалга сольж, хана тааз будах, өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчлэх ажлуудыг хандив болгон хийж өгчээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.