Нийгэм


Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав

3 сар, 4 долоо хоног TIMES.MN

Өнөөдөр /2019.08.13/ аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэгт ажиллалаа. Энэ орчимд амьдарч буй 80 гаруй айлуудаас хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлаж, үерийн төв далантай холбох ажлыг 2020 оны ажилдаа тусгахыг аймгийн удирдлагаас хүсэж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд орсон ширүүн борооны үеэр энэ хавийн айлууд руу үерийн ус орж багагүй хүндрэл учруулсан байна. Аймгийн Засаг дарга дээрх айлуудын санал, хүсэлттэй газар дээр нь танилцсаны дараагаар эхний ээлжид эксковатораар үерийн сувгийг сэргээх ажлыг орон нутгийн төсвийн нөөц боломжоор хийхээр болов.

Энэ жилийн хувьд орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр Дархан хотын үерийн ус зайлуулах далангуудад урсгал засвар хийнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг байгуулахаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс төлөвлөж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.