Нийгэм


Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулна

1 долоо хоног TIMES.MN

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Төслийн багийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Өмнөговь аймагт ажиллаж, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зургаа дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байгаа юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.