Аналитик


Зээлийн хүүд хязгаар тогтоох нь зөв үү?

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Сүүлийн үед хүмүүсийн ярьдаг гол сэдвүүдийн нэг нь зээлийн хүү болжээ. Монгол Улсын зээлийн жигнэсэн дундаж хүү нь 17 орчим хувь байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр түвшин гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэхдээ улстөрчид болон зарим популист судлаачид манай улсын мөнгөний эргэлтийн суурь үндэс болсон салбараа боомилж байж хүүг бууруулах сонголтыг ярьж байна. Тэр нь зээлийн хүүд хуулиар хязгаар тогтоох. Ингэхдээ хуулийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагууд руу чиглүүлж байгаа аж. Тэгэхээр энэ нийтлэлд зээлийн хүүд хязгаар тогтоохын ашиг тус болон үр төлөөсийн талаар бичихээр шийдлээ.


Зээлийн хүү яагаад өндөр байна вэ?


Өвчинг суурь шалтгааныг нь эмчлэхгүйгээр, шинж тэмдэгийг нь эмчлээд байвал нөхцөл байдал сайжирч болох ч үр дүн муутай, өвчин байсаар байдаг. Түүнтэй адил зээлийн хүүд хязгаар тогтоовол иргэд бидэнд ашиг тустай ч энэ нь шийдэл биш бөгөөд богино хугацааны л аргацаасан зүйл болно. Зээлийн хүү өндөр байгаагийн суурь шалтгаан бол Монгол Улсын өөрийнх нь эрсдэл өндөр байгаа юм. Манай инфляци 8 хувь орчим байгаа, гадаадын зах зээлээс эдийн засаг ихээхэн хамааралтай, улмаар Засгийн газрын зээлжих зэрэглэл сул байгаа нь суурь хүчин зүйл аж. Монголчууд гадаадаас 8 хувь орчим хүүтэй зээл авч байхад бид дотооддоо валютын ханшийг бодсон ч тэр 15 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй. Нөгөө талаас инфляци 8, бодлогын хүү 11 хувь байхад хадгаламжийн хүү буюу зээл гаргахад үндсэн зардал 11 хувиас бага байх боломжгүй юм. Тэгтэл эдийн засагч, судлаач нэртэй нөхдүүд зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулахыг цорын ганц арга зам мэт ярих нь өрөөсгөл билээ.


Зээлийн хүүд хязгаар тогтоовол богино хугацаанд ашигтай байж болох ч дунд урт хугацаанд жинхэнээсээ ломбард, өдрийн зээл зэрэг зохицуулалтгүй зах руу иргэд очиж, банкууд зардлаа хэмнэхийн тулд орон нутаг дахь салбаруудааа хаахад хүргэнэ. Үнэн хэрэгтээ жижиг дунд бизнесийг дэмжих нэрийдлээр хүүгийн тааз тогтоож байгаа ч жилийн дараанаас өнөөх зээлийг хэвийн авч байсан иргэд аж ахуйн нэгжүүд ч зээлээ авч чадахаа болино. Учир нь орон нутаг дахь банкны салбарууд хаалгаа барихаас гадна зээлийн хүүг хүчээр бууруулах үед эрсдэлтэй зээлдэгчид биш өнөөх том аж ахуйн нэгжүүд л зээл авна. Зээлийн хүү бол зээлийн үнэ гэдэг утгаараа эрсдэл өндөртэй хүнд илүү өндрөөр тогтдог зүйл. Миний эрсдэл 20 хувийн хүү байхад үүнээс бага хэмжээнд хязгаар тавьбал надад зээл олдохгүй. Учир нь банк эрсдэлээ бодоод төлөлтөө асуудалгүй хийж байсан түүхтэй аж ахуйн нэгжүүдэд зээл өгнө.


Зээлийн хүүнд хязгаар тогтоох нь тэгээд буруу гэж үү?


Зээлийн хүүд хязгаар тогтоосон улсууд олон байдаг учраас судлаачид тэдгээрийн жишээг татах дуртай. Гэтэл тэдгээр улсуудын зарчмыг төдий л сайн ойлгоогүй юм уу эсвэл түүнийг нь тайлбарладаггүй юм уу чухамхүү банкууд руу л дайраад байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үед бидний хийсэн нэг алдаа бол санхүүгийн зах зээлийн бүтцийг зөв тодорхойлж өгч чадаагүй. Иргэдэд хувьцааны талаар ойлголт өгөөгүй байж хувьцаа тараасан. Тэр үед хэсэг мэдлэгтэй хүмүүс хувьцааг цуглуулж томорч чадсан бол өдгөө энгийн иргэд ямар ч ашиг хүртэж чадалгүй үлдсэн. Үр дүнд нь банкны салбарт төвлөрөл үүсгэсэн. Сууриа өөрчлөх асуудлыг ярих ёстой.


Хүүнд тааз тогтоож амжилтад хүрсэн улсуудыг харвал аль нэг салбар луу биш нийт эдийн засаг, тэр дундаа саарал эдийн засгийг зохицуулах зорилготой байдаг. Манайд ломбард, өдрийн зээл гэсэн ямар зохицуулалтгүй бүлэг нөхдүүд байгаа. Зөвшөөрөл, хяналт гэж байхгүй газрууд. Тэгвэл хууль санаачилж байгаа хүмүүс энэ чиглэл рүү хүүгийн хязгаар тогтоовол бодитоор үр дүнгээ өгч болох юм. Үүнийг л жинхэн мөнгө хүүлэлттэй тэмцэх гэнэ. Тухайлбал Монгол Улсын нутаг дэвсгэрд 40 хувиас дээш зээл олгохыг хориглоно гэвэл банкуудын зээл ч татрахгүй, өнөөх ломбард өдрийн зээл ч зохицуулагдах боломжтой. Олон улсад ч энэ жишгээр хүүгийн таазыг тогтоосон байдаг.


Зээлийн дундаж хүү 17 хувь гэхээр хүмүүс ипотекийн 8 хувийн хүүг багтаасан гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ 8 хувийн зээлийн нөлөө бага бөгөөд төдийлөн багтааж тооцдоггүй байна. Тэгээд ч зээлийн хүүг буурч байгааг бид бэлээхэн харж болно. Урьд нь дундаж хүү 20 орчим хувь байсантай харьцуулахад хүү буурч байна. Төв банкнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Ерөөс хүү гэдэг бол эдийн засгийн халууны шил юм. Эдийн засаг хүндэрч, эрсдэл нэмэгдэхэд хүү өсдөг. Харин эдийн засаг сайжирч, суурь тогтвортой бол хүү буурч, тогтворждог болохыг ойлгох хэрэгтэй.

 

Б.Баттүшиг




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR. ADITY    1 долоо хоног, 5 өдөр []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802