Шар


Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн бурхны оронд одлоо

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Харамсалтай нь О.Дөлгөөний бие сайжрахгүй байсаар бурхны оронд оджээ.

Хамгийн сүүлд О.Дөлгөөний ээж энэ сарын 22-нд  "Хүү маань аав, ээж, эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх, аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долоодугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна. Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна" гэж Mongolia For Dulguun хуудаст бичиж байжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.