LIVE


Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

1 сар TIMES.MN

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл 17:00 минутаас эхэллээ.  Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм. 

Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулна. Цаашлаад Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа. 

Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм. 

Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. 

Бүртгэл хийлгэх холбоос: https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


550 айл тэнцүүллээ. Тэгээд үлдсэн 422 айлын мэдээ хаана байнаа? Хэн тэнд орчихсон юм бэ? Зүгээр л шууд зарчихсан юм биш үү? Эсвэл 7 сая аваад Мэргэжлийн Хяналтынхан аль хэдийн хүлээгээд авчихсан гээд хүмүүс байраа түрээслэхээр сонгосон гээд байсан, үнэн юм байна. Ингэж шоу хийхээ болиочээ. Ядарсан ард иргэдээ хуурч мэхэлж, доромжилж байна.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдэд нэг төрөлд 3хан айлд тэнцүүлсэн. Энэ бол доромжлол. Хөгжлийн Бэрхшээлтэй төрсөн гээд хүн биш болж байгаа юм байна. Энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж энэ үү? Гэтэл Хувийн компанитай, Төрийн байгууллагынхан Өндөр настан, +4 хүүхэдтэй, өрх толгойлсон гэр бүлээс илүү квотоор байр өгч байна. Энэ тэгээд шударга уу? Уг нь Төр эхлээд эмзэг бүлгийнхнээ сайн анхаарал тавьмаар? Эрхтэн дутуу төрсөн гээд бид мөнхийн хүний доор явах ёстой болж байна уу?