Аналитик


Нийслэлчүүдийн аз жаргалын золиос...

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

/Хүний хэрэглээ их, хэрэглэснээ хаяж сурсан иргэн бага/

Туул гол нийслэлийн иргэдийн ундны усны 60 хувийг хангадаг, Туул голоо хайрлая, Туул гол ширгэлээ гэсэн олон улиг болсон уриа, лоозон сонссоор өнөөдөр хэдэн арван жилтэй золгож байна. Нөгөө л нийслэлчүүдийн бахь байдаг бохир, хогоороо гол усаа бохирдуулдаг байдалд нэг ч өөрчлөлт орсонгүй. Энэ жил нар хур тэгширсэн зун болж байна. Нарлаг өдрийн тоогоор машины цуваа, тоос шороо, хог хаягдал туулын хөвөөг ороосоор л. Дашрамд дурдахад,  нэг хэсгийнх нь соёл дээшилсэн бол нөгөө хэсэг нь сахил хүртээд шал дордоно гэгчээр болжээ.



 

Өнгөрөгч амралтын өдөр нар ээсэн сайхан өдрүүд байлаа. Нийслэлчүүд сурсан зангаараа туулаа зорьж салхинд гарангаа хөлөө жийж суугаад шорлог, махаа шарж, усанд орж зугаацав. Манай сурвалжлах баг Туул голын эргийг зорилоо. Амрагчид хог хаягдалдаа дасаж, хогтойгоо зэрэгцэн салхинд гарч байх.  







2 км  замыг туулахад  үүнээс өөр хогын цэг  тааралдаагүй юм.

Уух усаараа машинаа угаах хэнэггүй хүмүүс, уусан архины шилээ орхиод буцах сэтгэлгүй иргэж ихтэй нийслэл хот минь. 


Туулын эрэг даган үр хүүхдээ салхинд гаргаж буй зарим нэгэнтэй уулзлаа.

Иргэн Н.Саруул:



-         Сайн байна уу? Сайхан зуншиж байна уу?

-         Сайн сайн байна уу? Тавлаг сайхан зуншиж байна.

-         Танай гэр бүл Туул голын эрэгт дандаа амардаг уу?

-         Тийм, хол явалгүйгээр агаарт гарахад амар ганц газар шүү дээ.

-         Энэ жилийн хувьд хог хаягдалаас үүссэн бохирдол хэр хэмжээнд байна вэ?

-         Миний хувьд тав тухтай амарж чадсангүй буцах гэж байна. Хүн ихтэй бохирдол ихтэй, харин хүмүүс харьцангүй хогоо торлоод аваад явдаг болсон нь анзаарагдлаа.

-         Танай гэр бүлийн хувьд хог хаягдалаа хэрхэн авж явдаг вэ?

-         Хогны том уут байнга авч явдаг юм. Амараад буцахдаа зөвхөн өөрсдийнхөө ч гэлтгүй ойр хавийн хогийг хүүхдүүдээрээ түүлгэдэг

-   Хүүхэд багачууд болон өөрсдийнхөө гол усны аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-   Хараа хяналт маш сайн байхгүй л бол үер ихтэй үед хэцүү байдаг шүү ялангуяа хүүхдүүдэдээ сайн хэлж захидаг.



  Ийнхүү голын эргээр хогоо аваад буцах  иргэд олон харагдсан ч ойр орчимд хогийн сав огт харагдсангүй. 1км хагас замд ганцхан хогийн цэг байх ч гадуур нь шидээд орхисон байлаа. Татсан тамхины иш хаягдахад дараагийн  нэгэн хаях сэдлээ авдаг. Бид нэгэндээ үлгэр дууриалал болох ёстой  хэдий ч мууд уриалан дуудсаар . Туул голын талаар сайнаасаа мууг сонсох нь их,нүдээр үзэхэд ч мөн адил нөхцөл байдалтай байх нь тэр. Биднийг очиход эргийн харуул байсангүй, иргэдээс асуухад тэдний талаар мэдээлэл тун багатай. Гэнэтийн явдалд хэнд хандаж, хаашаа очихоо бид мэддэггүйгээс осол гардаг нь тодорхой.


Ширхэг өвс , дусал ус нь үнэ цэнэтэйг санаж орчиноо бохирдуулахгүйгээр ухаалаг аялах хэрэгтэй. Ухамсартай иргэн байж , үргэлж яригддаг Туул голын бохирдолд цэг тавих аянд нэгдэцгээе!


Сурвалжлагч: Х.Анужин

Ц.Мягмарсүрэн




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR. ADITY    1 долоо хоног, 5 өдөр []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802