2019,7-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


“Тэмбүүг устгая” аян

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

 Монгол Улсын  Засгийн газрын тогтоолын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЭМДЕГ, НЭМГ хамтран “Тэмбүүг устгая” аяныг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд доорх ажлыг хэрэгжүүлээд байна.

Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлэв.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлүүлжээ.

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв.

“ХДХВ- халдвар илрүүлэх шинжилгээг duol хурдавчилсан тестээр хийх арга, аргачлал” сэдвээр онлайн сургалтыг 15 аймгийн 96 эмч мэргэжилтэнд хийжээ.

Та  www.facebook.com нийгмийн сүлжээн дэх “Улаан тууз” хуудсаар зөвлөгөө мэдээлэл аваарай. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.