2019,7-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Дэлхий


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин экспортын хоригын тухай санал бодлоо хуваалцлаа

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Японы экспортын хязгаарлалт туc улсад ихээхэн эдийн засгийн хохирол учруулах магадлалтайг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анхаарууллаа. Тэрээр өчигдөр ерөнхийлөгчийн албаны уулзалтын үеэр экспортын хоригийн тухай санал бодлоо хуваалцсан юм.

Японы засгийн газар долоодугаар сарын 4-нөөс эхлэн өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглах эд ангиудыг Өмнөд Солонгост экоспортлоход хатуу хяналт тавьдаг болсон. Тодруулбал, шинэ журмын дагуу Японы үйлдвэрлэгчид засгийн газраас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл өгөх хугацаа дунджаар 90 хоног байна. Хэдийгээр Японы талаас худалдааны шууд хориг тавиагүй ч экспортыг удаашруулах арга хэмжээ авсан гэсэн үг.

Үүнийг Мүүн Жэ Ин ухаангүй үйлдэл гэж нэрлээд хоёр улсын харилцаа болоод хөгжил дэвшилд саад учруулахыг онцоллоо. Мөн дипломат замаар асуудлаа зохицуулах хүчин чармайлт гаргалгүйгээр нэг талыг баримталсан, гэнэтийн шийдвэр гаргасныг шүүмжилжээ.

Зургаадугаар сард Өмнөд Солонгосын шүүх дайны үед Японы үйлдвэрт боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь хоёр улсын харилцааг улам муутгасан юм. Энэ шийдвэрийн дараа хоёр улсын худалдааны маргаан дэгдэж эхэлсэн билээ.




Холбоотой мэдээлэл


Их ойг үндэслэгч буюу Forest man
Их ойг үндэслэгч буюу Forest man
2 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.