Нийгэм


Цагаан зээр агнавал сая төгрөгийн нөхөн төлбөр төлнө

4 жил, 12 сар TIMES.MN

   Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт  хулгайгаар 6О  цагаан зээр агнасан зөрчил илэрч зохих нөхөн төлбөр, торгуулийг хүлээлгэсэн ч одоо хүртэл төлж барагдуулаагүйг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Энэ нь ямар ч ажил орлогогүй, төлбөрийн чадваргүй, барьцаа хөрөнгөгүй  иргэд намартаа зээр агнаж  хоол хүнснийхээ хэрэгцээнд ашиглаж байгаатай холбоотой гэнэ. Сүүлийн  жилүүдэд нэг зээрийг 100,0 мянган төгрөгөөр агнах зөвшөөрөл олгож байжээ. Харин энэ намар  зээр агнах зөвшөөрлийг аймгийн хэмжээнд олгохгүй юм байна. Хууль бусаар цагаан зээр агнавал  толгой тутамд нь 1,0-1,2 сая төгрөгийн нөхөн төлбөр, 384,0 мянган төгрөгийн торгууль хүлээлгэдэг байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.