2019,7-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Нийгэм


Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

4 сар, 1 долоо хоног TIMES.MN
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.

Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4,137 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Үүнд:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408;
  • Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1,500, нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400  сонсогч нийт 1,900; 
  • Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллах юм.

Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд туслах зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын 24 байршлын гадна орчныг камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулна.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулах аж.  

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


DR. UROLOGIST    4 сар [197.210.227.64]


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802