ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 31 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 7 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 7 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 4 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүд олон улсын аудит оруулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцын талаар хэлэлцжээ.  Хуралдааны дараа  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,  АТГ-ын дэд дарга Г.Азжаргал,  ЭЦГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллийг хүргэж байна. 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн түрүүнд шалгагдах ёстой

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн нүүрс худалдан авалттай холбоотой гэрээг бүгдийг ил болгож байна. Мөн тус компанийн худалдан авалттай холбоотой материалуудыг ил болгож байна. “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаас нүүрс тээврийн үйл ажиллагаанд 25 мянган тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд оролцсон байна. Эдгээр автомашины өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн дагуу ил болгоно.  Мөн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүд олон улсын аудит оруулахаар болсон. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компанийн аль нэгийг сонгон шалгаруулж, иж бүрэн аудит хийлгэхээр шийдвэрлэлээ. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн компани болгох, олон улсын болгох IPO гаргах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор  хууль хяналтын байгууллагын гурван удаагийн дүгнэлт гаргасан байдаг. Тодруулбал, нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг зүйл бий. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгана. Тухайлбал, 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Өмнө нь 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байдаг. Эдгээр хэргүүдийг сэргээн шалгах асуудал яригдаж байна. Мөн нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас Хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг шалгана.  Мөн нэг зүйл тодруулахад 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад зогсоосон хүн нь Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгээд үндсэндээ зогссон. Дараа нь энэ зам дээр “Бодь интернэшнл” компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Хуучин Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэрбээр өөртэйгөө холбоотой 2017, 2018 оны бүх хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргүүдийг сэргээн шалгах ёстой. 

 

 

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон

 

-“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой Төмөрзам” компанийн эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод  нэгжлэг хийсэн. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж,  10 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдлыг олгон бусдад их хэмжээний хохирол учруулсан, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ажиллаж байна.  Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна.  

 

 

ЭЦА-ны дарга Т.Сүхболд: Жижиг “Тавантолгой” ХК-аас 942 мянган тонн нүүрс илүү экспортлосон 

 

-Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, Тавантолгойн бүлэг орд газраас  нүүрсээ илүү хэмжээгээр экспортолдог, Гашуунсухайтын боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн цэрэг, автотээврийн байгууллагын албан тушаалтан бүртгэл, хяналтгүй гаргаж, хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна.  Мөн ААН-үүдийн татвар төлөлт, уурхайн ам үнийн зөрүү,  овоолго зэрэг газарт шалгаж хийж байна.  “Эрдэнэс тавантолгой”-той холбоотой асуудлыг  ХЗДХ-ийн сайд  болон АТГ-ын дэд дарга мэдээлсэн учраас жижиг Тавантолгойд хийсэн хяналт шалгалт ямар байгаа талаар мэдээлье. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувь нь орон нутгийнх, 19.69 хувь нь “Ажнай” корпораци,  16.31 хувь нь “Шандас импекс”, 13 хувийг бусад газар эзэмшдэг байна. Шалгалтаар  Жижиг “Тавантолгой” компаниас нүүрс худалдан авсан ААН-үүд мөнгө нэмж, илүү хэмжээгээр экспортод гаргадаг болох нь батлагдсан.  2013-2017 онд 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл 32230 удаагийн давтамжтай хоосон гарсан нь аудитын байгууллагаас тогтоогдсон. Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 ААН гэрээ хийсэн нүүрсний хэмжээнээс 942 мянган тонныг экспортод илүү гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдоод байна.   Гашуунсухайт боомтоор хоосон гарсан гэх тээврийн хэрэгслийг шалгахын тулд 2450 жолоочоос мэдүүлэг аваад байна. Нэг автомашинд хамгийн багадаа таван жолооч бүртгэлтэй гэж гарч ирсэн. Мөн Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын 2013-2017 онд хилээр гаргасан нүүрсний хэмжээ, тээврийн хэрэгслийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна. Тухайлбал, бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн дугаараар нь шүүхэд “Приус”, “Портер” маркийн автомашин гарч ирсэн. Одоогоор шалгалтыг хийгээд явж байна. Монгол Улсын хилээр гарсан тээврийн хэрэгсэл хэчнээн тонн нүүрстэй гарсан бэ гэдэг мэдээллийг авахын тулд цагдаагийн байгууллагаас Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Дахин хандаад байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл