Спорт


Л.Алтанцэцэг олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэв

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын боксын тэмцээний 52 кг-ийн жинд алтан медаль хүртлээ. Мөн тэрээр шилдэг тамирчнаар шалгарсан юм.

  Тус тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Чита, Борзя, Буриад, БНХАУ-ын Хайлаар, Шундун хотын болоод Монгол Улсын шигшээ багийн 100 гаруй тамирчин оролцсон байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.