Нийгэм


Шар хайсны учруулсан хохирлыг барагдуулах үүрэг өглөө

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд 4820 м урт хайс хашлагыг байршуулаад буй. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлэх, явган зорчигчдыг хамгаалах зорилготой шар хашлага салхины ая даахгүй нурж, цөөнгүй иргэнийг хохироосон. Хашлага нурж, замын хөдөлгөөнд оролцож байсан автомашиныг сэвтээхээс эхлээд зурж, бүр эд ангийг нь хонхойлгож эвдсэн. Тэгвэл энэ хохирлыг барагдуулах үүргийг хотын дарга С.Амарсайхан өглөө.


Өнөөдөр өглөө болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр шар хашлаганы эздэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.