Эдийн засаг


С.Магнайсүрэн: Ирэх онд ипотекийн зээлд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

БХБЯ-наас өчигдөр салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс БНСУ-ын хөрөнгө оруулалтаар баригдах “Солонго” орон сууцны ТЭЗҮ хэзээ бэлэн болох тухай болон ипотекийн зээлийн хөрөнгө оруулалтыг Монголбанкнаас Засгийн газарт 2020 оноос шилжүүлэхтэй холбогдуулан тодруулга авлаа.

 

-БНСУ-ын хөрөнгө оруулалтаар барих 8000 айлын түрээсийн орон сууцны ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ?


-Төрийн орон сууцны корпораци бол тодорхой эзэмшлийн газар дээр орон сууц барих төслүүдтэй. БНСУ-ын хөнгөлттэй зээлээр бид 8000 айлын орон сууц барих төсөл эхний ээлжинд шалгарсан байгаа. “Солонго-I”, “Солонго-II”, “Баянголын ам”-ны орон сууц гэсэн гурван хороолол барих урьдчилсан шийдвэр гарсан. Ирэх есдүгээр сард Солонгосын талаас баг ирж ажиллахаар ТЭЗҮ бэлэн болно. Энэ ондоо багтаж эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр орон сууцыг түрээсийн журмаар, зорилтот бүлгийн иргэдийг хамруулна. Хоёрдугаарт, бид 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөрөө батлуулсан. Үүнийхээ хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах шат дараалсан арга хэмжээг авахаар тооцож байна. Хөгжлийн банк болон холбогдох санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна.


-2020 оноос ипотекийн зээлийг Монгол банкнаас Засгийн газарт шилжүүлнэ гэж байсан. Үүнтэй холбоотой ирэх оны төсөвт ипотекийн зээлд хэчнээн төгрөг төлөвлөхөөр танай яамнаас оруулж байгаа вэ?


-2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл саяхан УИХ-аар батласан. Ирэх жил 500 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Олон улсын Валютын сан 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах шаардлагыг Монголбанкинд тавьсан. Монголбанк энэ сард Олон улсын Валютын сангийн хэлэлцээр дээр уг асуудлыг тусгайлан ярина. Ер нь гарсан тохиолдолд улсын төсөвт тусгах ёстой гэсэн үндсэн чиглэл бий.


П.ДОЛГОРСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.