Нийгэм


Хорихоос оргосон этгээдийг ачааны вагоноос баривчилжээ

1 сар TIMES.MN

Уржигдар /2019.06.19/ орой 19:00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-дүгээр ангиас онц хүнд гэмт хэрэгтэн Д.Төмөр оргоод байсан. Тэрээр өмнө нь гурван удаа ял эдэлж байсан бол бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр саатуулагдаж байхдаа оргосон байна. Хоригдол Д.Төмөрийг өнөөдөр өглөө /2019.06.21/ 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах гэж байхад нь баривчилжээ. Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтанууд баривчилж одоо Замын үүдийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.