Нийгэм


Гурван удаагийн ял шийтгэлтэй оргодол С.Төмөрийг эрэн сурвалжилж байна

3 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр /2019.06.19/ орой оргожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон.

Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай.

С.Төмөр нь гурван удаагийн ял шийтгэлтэй.

  • 2013 онд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар нэг жил дөрвөн сар
  • 2014 онд Эрүүгийн хуулийн 145.2, 153.1-д зааснаар гурван жилийн ял авч байжээ.
  • Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх тухай зүйлчилсэн байдаг.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.