Дэлхий


Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм

1 сар TIMES.MN

Тайландад ойролцоогоор Буддын 40 000 сүм байдаг гэсэн статистик тоо байдаг гэнэ. Түүний хамгийн сонирхолтой нь "Wat Phra Dhammakaya" сүмийн барилга, түүний шийдэл, зохион байгуулалт, хүч чадал юм байна. Бангкокын нисэх онгоцны "Khlong Luang " буудлаас ердөө 16 км газар байрладаг ч энэ тухай мэдэхгүй хүмүүс олон байна. " Wat Phra Dhammakaya" 1970-оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан шашины байгууллага байв. 




" Wat Phra Dhammakaya" сүмийн байгууламжинд 1 тэрбум доллар зарцуулагдсан бөгөөд байгууламжын шийдэл бусад сүмээс эрс ялгардаг. Асар том сансарын биет, нисдэг тавагтай төстэй, зарим улс түүнийг олон улсын тэмцээний цэнгэлдэх хүрээлэн гэж андуурах нь бий.  Үндэсний хэв маягийг эрс өөрчилсөн орчин үеийн сүмийн тоонд бичигдсэн байдаг.




Сүмийн голд 300 мянган бурхан, байх ба сүмийн дотор 700 мянган жижиг салбар сүмүүдтэй.
Сүмийг үндэслэгч Фрамонколтепмунид зориулсан дурсгалын талбай байна.
"Wat Phra Dhammakaya" сүмийн нэг удаагийн ном уншлагад 100 мянган Буддын итгэгч багтах уужим орон зайтай . Энд шинэхэн сурагч хүүгээс цол хэргэм бүхий 3 мянган лам нар шавилан суудаг байна.


Бангкок.
СайханУул.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


700 мянган жижиг сүм байдаг гэг нь арай худлаа бн 3000 лам бол болох