Нийгэм


Ловон Бадмажунай бурхан Хамарын хийддээ шүтээн болон залагдаж байна

1 сар TIMES.MN

..Манжийн Чин гүрэнд хэмжээ хязгааргүй хар тамхи шахан нийлүүлж зарах гэсэн Английн засгийн газрын эсрэг түүхэнд "Хар тамхины" (1839-1860) гэгдсэн дайнд бүх улсаараа хамрагдаж улмаар нийтийг хамарсан үймээн самуунд автагдах тэр үед ноён хутагт Данзанравжаа нутгийн ард иргэдээсээ хутга заазуур мэсний төрлийн зүйлсийг Хамарын хийдэд авчирч өгөхийг хүсчээ. Уул мэт овоолсон хутга мэсийг Долоннуураас уригдан ирсэн хоёр дархан өдөр шөнөгүй хайлуулан ган цувиж Ловон Бадмажунай бурханыг бүтээв.Ийнхүү гангаар цутгасан Түмэн мэсний хэмээх алдартай болсон бурханыг өмнө нь Жанжаа гэгээний дүрээр адилтган бүтээсэн Ловон Бадмажунай бурханы хамтаар цаг ямагт өмнө зүгт харуулан залах болсон байна.Бясалгал дияаны ариун үзэгдлийн хүчээр харах юм бол зэвсэг барьсан арван мянган Ловон Бадмажунай дүртэй цэрэг эрс төдийгөөс өнөөдрийг хүртэл өмнийн цэнхэр говийг хамгаалан оршиж хожмийн цагт дээрхи хоёр дарханы сууж байсан газарт Зүүнбаянгийн цэргийн анги бодитой бий болжээ.Түмэн мэсээр бүтээгдэн түмэн олноо аюулаас авран сахих энэ бурхан цаг цагийн аясад хайлан урсалгүй улам улмаар бадран гийж Өвөрбаясгалант Хамарын хийддээ шүтээн болон залагдаж байна.

Умаахум Базар Гүрү Бадма Сиди Хум.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.