Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
14 цаг, 39 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
15 цаг, 25 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
16 цаг, 25 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
17 цаг, 2 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
19 цаг, 5 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
19 цаг, 35 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 12 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 14 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 16 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 18 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 18 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 18 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 18 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 13 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 15 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 16 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 16 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 17 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 17 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 17 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 17 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 18 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 13 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 14 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 16 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 17 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 17 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 18 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 18 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Б.Баярдаваа: Монгол улсын хувьд 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтын түвшин рүү буурна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай инфляц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  

- ҮСХ-оос 8-р сард инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувь хүрснийг зарласан. Инфляцын түвшин өсөхөд голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгнө үү? 

- Инфляц энэ оны төгсгөлд зорилтот түвшнээс давах төсөөлөлтэй байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. Тиймээс одоогийн инфляцын түвшин хүлээлттэй нийцтэй гэж хэлж болно. Инфляцад олон хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг ойлгох нь нэн чухал. Өөрөөр хэлбэл инфляц нь эдийн засгийн сэргэлттэй уялдаж өсөж байгаа эсэх, гадаад орчинтой холбоотой импортын үнээр дамжиж байгаа эсэх, эсвэл нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй түр зуурын хүчин зүйлсийн нөлөө байгаа эсэхийг харах ёстой. Товчхондоо инфляцыг онилж байгаа шийдвэрүүд үүн дээр үндэслэж гарна. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл 4 төрлийн бараа бүтээгдэхүүн дангаараа 8-р сарын инфляцын 51 хувийг тайлбарлаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын инфляц 8-р сард 9.1 хувьд хүрсний хамгийн том нөлөөг өмнөх жилээс 38% өсөөд буй шатахууны үнэ үзүүлж байна.  Энэ нь инфляцын 1.7 нэгж хувийг бүрдүүлжээ. Мөн махны үнэ инфляцын 1.6 нэгж хувийг, хатуу түлшний үнэ 0.8 нэгж хувийг тайлбарлаж байгаа. Автомашины үнэ ч гэсэн өндөр өсөлттэй байж инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлсэн. Эдгээр зүйлс нь инфляцын дийлэнх хувийг тайлбарлаж байгаа учраас өнөөгийн үнийн өсөлтийг эдийн засгийн сэргэлтээс үүдсэн гэж дүгнэж болохооргүй байна. Хоёрдугаарт, олон улсын тээвэр логистикт үүсээд буй түгжрэл, үүнтэй уялдсан тээврийн зардлын өсөлт импортын бараанд шингэж байна. Азийн бүс нутгийн экспорт эрчимтэй сэргэж, хямралын өмнөх үеийн түвшнээс давсан, цаашид өсөлт нь хадгалагдах хүлээлт бий болсон нь тээвэр логистикт түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Үүнийг дагаад тээврийн хөлс өндөр өсөлттэй байгааг стандарт контейнерийн үнийн индекс огцом нэмэгдсэнээс харж болно. Тухайлбал 2020 оны эхний хагаст 1600 орчим ам.доллар байсан контейнерийн тээврийн үнэ 2021 оны 9-р сарын байдлаар 10,000 ам.долларыг давсан байна.  

- Олон улсад ч мөн адил ижил төсөөтэй дүр зураг ажиглагдаж байх шиг байна. Бусад төв банкууд инфляцыг хэрхэн авч үзэж байна вэ? 

- Цар тахлын үед инфляцын өсөлт бүх оронд бий болсон нь ерөнхийдөө нийтлэг шалтгаантай. Үүнд шатахуун, хүнс, эрчим хүч, тээвэр ложистикийн үнийн өсөлтийг дурдаж болно. Харин эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор үүссэн эрэлтийн шалтгаантай инфляц улс орнуудад харилцан адилгүй байгаа. Зарим оронд, ялангуяа цар тахалд бага өртсөн, вакцинжуулалт амжилттай өрнөсөн, эргээд эрчимтэй сэргэж буй орнуудын хувьд эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эхэлж байна. Үүнтэй уялдуулаад төв банкууд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Тухайлбал ойрын хугацаанд 31 төв банк бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах 56 удаагийн шийдвэр гаргаснаас 48 удаад нь бодлогын хүүгээ өсгөж, үлдсэн 8 удаад нь бодлогын хүүгээ бууруулахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр эрэлтийн шинж чанартай инфляцтайгаа уялдуулж бодлогын шийдвэрүүдээ гаргаж байгаа гэсэн үг. Тиймээс эрэлтийн шинжтэй инфляцыг өдөөж буй үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд Төв банкууд хөдөлмөр өндөр шингээсэн салбаруудын өсөлт, ажилгүйдлийн бууралт, эдийн засгийн өсөлтийн төлөв эмзэг эсэхийг таних, мөн хэрэглээ сэргэсэн эсэхийг анхаарах шаардлагатай болж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзээд 9-р сарын 16-ны өдөр бодлогын хүүгээ хэвээр үлдээх нь гэсэн шийдвэр гаргаад байна.  

- Инфляц нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн шалтгаанаар өсөхөд төв банкны арга хэрэгслүүд хязгаарлагдмал гэдгийг өмнө нь хэлж байсан. Монголбанкны хувьд инфляцын төлөв болон зорилтын талаар ямар хүлээлт, байр суурьтай байна? 

- Төв банк инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд тодорхой хэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар сэргээгүй байна. Үүнтэй уялдаад өрхийн хэрэглээ сэргээгүй, сүүлийн 3 улирал дараалан уналттай гарсан. Нийт эдийн засгийн өсөлт эхний улиралд 14.8 хувь байсан бол 2-р улиралд 0.6 хувь, эхний хагаст 6.3 хувь байв. Энэ нь өсөлт эмзэг, жигд бус байгааг харуулж байна. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт буурсан буюу 10 хувь агшсан хэвээр байгаа зэргийг харгалзан үзвэл эрэлт бүрэн сэргээгүй, хэврэг байгааг илтгэнэ. Бид 2021 оны төгсгөлд инфляц зорилтот түвшнээс давах боловч 2022 оны сүүлийн хагаст эргээд буурч, зорилтын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт эрчимжсэнийг бусад орнуудын адил нийлүүлэлтийн шалтгаантай гэж авч үзэж байгааг онцлон дурдъя. Одоо бий болоод байгаа инфляц яг л АНУ, Япон, Европын холбооны орнуудынхтай ижилхэн. Ерөнхийд нь хэлэхэд 2 хувийн инфляцтай байдаг орнууд 4-6 хувийн инфляцтай байна. Зүүн Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын инфляц 7-8 хувийн түвшинд ирээд байна. Үүнийг дэлхий нийтээрээ сэргэлтийн дараах шок гэж харж байна.  

- Дэлхий нийтэд цар тахал тархаж эхэлсэн цагаас хойш Монголбанк бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлсэн. Эдгээрийн үр дүн хэрхэн гарч байгаа вэ? 

- Үр дүнг ярихын тулд эхлээд хямралын шалтгааныг товч дурдъя. Хямралын шалтгаан эдийн засгийн бус байсан учраас эдийн засгийн аргаар эмчлэхэд хүндрэлтэй. Шок нь вирусээс үүдэлтэй учраас ирээдүй маш бүрхэг, тодорхой бус бөгөөд өвчнийг эмчилдэг эм, вакцинаас шууд хамааралтай гэсэн үг. Цар тахлын шинэ давлагаанууд, мутацад орсон вирусын хувилбарууд нь эдийн засгийн харилцаанд оролцож буй аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудын хүлээлтийг муутгасан. Энэ үед хүлээлтийг тогтворжуулах бодлогын арга хэмжээнүүдийг төв банкууд маш ихээр авсан байдаг. Дараа нь санхүүгийн нөхцөлүүд огцом хатуурах буюу санхүүгийн байгууллагууд болгоомжилж эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч, улмаар зээлийн нийлүүлэлтийг хумьж, гадаад зах зээл муудаж эхэлсэн нөхцөл байдалд тохируулан бодлогуудыг авч хэрэгжүүлж эхэлсэн. Монголбанкны хувьд хүлээлтийг удирдах, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх арга хэмжээ авч, бодлогын хүүг түүхэн доод түвшинд хүртэл бууруулж, санхүүжилтийн шинэ хэрэгслүүд нэвтрүүлсэн юм. Мөн зээлийн бүтцийн өөрчлөлт хийж, төлбөр хойшлуулах арга хэмжээнүүд аваад байна. Үүний үр дүнд өрх, аж ахуйн нэгж дээр ирж буй зээлийн төлбөрийн дарамтууд буурч, зээл олдохгүй байх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал зөөлөрсөн бөгөөд эерэг нөлөө нь одоо ч үргэлжилж сэргэлтэд дэмжлэг болж байна. Тухайлбал 8-р сард шинээр гаргаж буй зээлийн дундаж хүү 1-р сарын 15.2 хувиас 13.4 хувь руу буурч, агшаад байсан зээлийн өсөлт 14.4 хувиар өсөж, шинээр олгосон зээлийн хэмжээ 40 хувийг давж өсөөд байна. Мөн уул уурхайн бус салбар хэвийн түвшинд хүрэх хугацаа наашилж буй эерэг төлөвтэй байна.  

Сэтгэгдэл