Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд манай тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медаль хүртсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл