Энтертаймент


Олон улсын ардын урлагийн их наадам Сүхбаатарын талбайд болж байна

4 өдөр, 18 цаг TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм. Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана. 

Дээрх наадам гадаад дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд залуучуудад ардын урлагийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 16 цаг []


Маш сайхан мэдээ байна.Монголчуудаа очиж заавал үзээрэй!Үрсээ дагуулаад