Нийгэм


Уснаас аврах ажиллагааны хантааз хандивлалаа

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг уснаас аврах ажиллагааны зориулалт бүхий 26 ширхэг хантаазыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

 Бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг нь Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Галын байгууллагаас буюу 1978-2014 он хүртэл 36 жил ажилласан байна.

Тэрээр сүүлийн жилүүдэд Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх нэмэгдэж, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.