Нийгэм


Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг анхааруулж байна

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Тээврийн цагдаагийн албанд өдөрт 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн мэдээлэл бүртгэгддэг аж. Ослын шалтгаан нь хүүхэд буруу тээвэрлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, хороолол дотор жолооч нар явган зорчигчдод зам тавьж өгдөггүй зэрэг хариуцлагагүй байдлаас болдог гэсэн судалгаа байдаг. Өчигдөр гэхэд найман хүүхэд зам тээврийн осолд холбогджээ.

Тиймээс бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 4 өдөр []


Нийтийн тээврээр хүүхэдтэй хүмүүс яаж зорчих вэ.