Спорт


АНУ-ын баг тамирчдад аваргын цом гардууллаа

1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.07) Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрбээр, тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын баг тамирчдад аваргын цом, алтан медалийн хамт  гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 03-07-ны хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилсэн уг тэмцээнд 33 орны 40 багийн 160 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг түрүүлж, Туркийн баг удаалж, Аргентиний баг хүрэл медаль хүртлээ.


Харин эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг аваргалж, Шинэ Зеланд, Францын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.