2019,6-Р Сар,06


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


Л.Мөнхтүшиг: Гадаад харилцааны яам 70 кг хар тамхины хэргийг нуугаагүй

2 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотод энэ сарын 03-ны өдөр хилийн шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэхийг завдсан Монгол этгээдүүд өнөөдөр саатуулагдан шалгагдаж байна. 70 кг хар тамхи нь манай улсын өнөөдрийн ханшаар 10 гаруй тэрбум төгрөг болж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж буй хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг нэг дипломат ажилтан, нэг жолооч нь байжээ. Хэргийг хянан шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул эдгээр хүний нэрийг олон нийтэд мэдэгдэх боломжгүй. ХБНГУ-ын холбогдох хууль, тогтоомжид зааснаар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог. Дээрх хэрэгт Монгол Улсын тагнуулын байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. "Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ яг энэ тохиолдолд суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн Консулын газрын асуудал болдог юм. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах зүйл байхгүй. Чухам ямар учраас Истанбулын консулын газрын ажилтан Германд ажиллаж байсан талаар шалгаж байна" гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярилаа.


Гадаад харилцааны яам дээрх хэргийн талаарх мэдээллийг гарсан даруйд нь Берлин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан авчээ. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венецийн конвенцын дагуу тухайн улсын талд мэдэгдэх дүрэмтэй. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэвлэлийнхний асуултанд хариулахдаа яамны зүгээс энэ хэргийн талаар нууж хаасан зүйл байхгүй, мөн одоогоор нэгийг нь хэлэх боломжгүй гэсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног []


Ene battushug chin uuruu bas tomchuudin tataas sh de. Eej n nugu gishuun bsn bolormaa odo ulaan zagalmain darga yaagaab


Зочин    2 долоо хоног, 4 өдөр [119.40.103.37]


АРД ТҮМЭН НЬ ГАДААДАД ГАРАХААРАА ХУЛГАЙЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД, ТӨРИЙН ТҮШЭЭД АВИЛГАЧ, ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧИД БОЛЖЭЭ ӨНӨӨГИЙН МОНГОЛ УЛС. ЧААВААС ЯАНА ДАА, ЯАЖ ЦААШААГАА ЯВНА ДАА. НААНА НЬ АМЬ НЬ ТАСРАХ БАЙХ ДАА. ИЙМ ОВИЛГОГҮЙ ХУЛГАЙЧУУДАА ТӨР НЬ ЦААЗАЛЖ, БҮХ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААН АВАХ ХЭРЭГТЭЙ.