Улс төр


Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ.

Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сард Ховд, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ баруун аймгууд руу зорчих нислэгийн тийзний үнэ өндөр, иргэдэд дарамт болж байна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлж, үнийг нь бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон гэдгийг ЗТХ-ийн сайд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног [119.40.103.37]


ЕРӨНХИЙ САЙДАД НЬ ХЭЛЧИХВЭЛ БҮХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ НӨХӨР ХЭРЭГЖҮҮЛЧИХЭЭД НААД ҮНИЙНХЭЭ БУУРАЛТЫГ ЯРЬ. ХУДЛАА БОЛОМЖТОЙ ГЭХЭЭ БОЛЬ. ХҮИҮҮСТ ХИЙ ХООСОН ГОРЬДЛОГО БҮҮ ТӨРҮҮЛ. ШУУД ТӨДНӨӨС ТИЙМ ХУВИАР ТЭГЖ ХЯМДРААД ИЙМ ТАРИФТАЙГААР ҮЙЛЧИЛНЭ Л ГЭЖ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. БОЛОМЖТОЙ ГЭСЭН ЭРГЭЛЗҮҮЛСЭН ҮГ ХЭЛЖ АРД ТҮМНИЙГ ХУУРАХ ХЭРЭГГҮЙ. ТА НАР ХЭДХЭН ОНГОЦОО ОЛИГТОЙХОН МАЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ШОУДАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ҮГЭНД ЭЗЭН БОЛЖ ХАРИУЦЛАГАА ҮҮРЦГЭЭ....