Улс төр


Байнгын хороо: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Судлаач Д.Ганхуяг тэргүүтэй иргэд “УИХ-ын гишүүн Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь бас буруу. УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.

Харин нөхөн сонгууль зарласан УИХ-ны тогтоол нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэж үзсэн юм. Мөн нөхөн сонгуульд зарцуулах төсөв баталсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал, "Сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах ёстой байтал Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна" гэсэн юм. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо сая хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ.  




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.