Улс төр


1542 айлын орон сууцыг түрээслүүлэхэд бэлэн болжээ

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцтай холбоотой шийдвэр гаргалаа. Өмнөх Засгийн газрын үед эхэлсэн боловч хөрөнгийн дутагдалтай байдлаас болоод зогссон 1542 айлын орон сууцны төсөл байсан. Улаанбаатарт 972 айлынх нь, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл аймагт бусад нь баригдаж байсан юм. Засгийн газар өнгөрсөн онд эдгээр төслийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу энэ дөрвөн төсөл хэрэгжиж дуусаж байгаа. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хороололд 972 айлын орон сууц ашиглалтад орж байна. Энэ орон сууцны газрыг төрөөс олгож, дэд бүтцийг нь төрөөс шийдэж өгсөн. Эдгээр орон сууцыг тухайн нутаг дэвсгэрийнх нь Засаг захиргаанд шилжүүлж Хөгжлийн банкны зээлийг таван жилийн хугацаан төлүүлэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-2” хороололд ашиглалтад орж байгаа байруудыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн өгч байна. Орон сууцыг иргэдэд ямар журмаар олгохоо өөрсдөө шийднэ. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авахаар эзэмшиж болно гэж Засгийн газар шийдсэн. Иргэдийг ямар журмаар шалгаруулж, бүртгэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Орон сууцны корпорац мэднэ. Түрээсийн орон сууцны журам үйлчлэхгүй. Шинэ журмаар зохицуулна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.