Нийгэм


Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Олон Улсын эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Энэ өдрийг хотын захиргаа болон ЦЕГ, Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудын зүгээс "Автомашингүй өдөр" болгон шийдвэрлэжээ. 

 

Тодруулбал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна.

 

 

Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж

 

Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар,

 

Боловсролын их сургууль,

 

Цаг уурын уулзвар, Амарын гудамж,

 

Туушингийн баруун уулзвар,

 

Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.