Нийгэм


Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсрууллаа

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран  “Гамшигт тэсвэртэй хотууд”  төсөл хэрэгжиж байгаа 9 дүгээр хороонд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

   Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг тус хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга,  төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийн 30 гаруй төлөөллийг оролцуулан боловсруулсан юм.

  Энэ үеэр тус хороонд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.