Шар


Алганы хээ судлаач гэх Япон иргэнийг хилээр албадан гаргалаа

2 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Япон улсын  иргэн  32 настай алганы хээ судлаач гэх Нишида Кейчирог энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр албадан гаргажээ. Тэрээр  Монгол улсын хилээр өнгөрсөн 5-р сарын 15-ны өдөр орж ирэхдээ аялал жуулчлалын зорилгоор хэмээн виз хүсч авсан аж.


 Гадаадын иргэн харьяатын газраас тухайн иргэнийг  шалгахад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул ийнхүү албадан гаргсан байна. Япон улсын тухайн  иргэн нь аялал жуулчлалын зориулалттай  визээр Монголд ирсэн мөртөө бусдын алганы хээг үзэж мөнгө олж бизнес хийж байсан аж. 




Холбоотой мэдээлэл


“Банш” Батаа боссуудтайгаа...
“Банш” Батаа боссуудтайгаа...
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.