Энтертаймент


Амжилтаар жигүүрлэсэн арван долоон жил

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN


-“Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн-


Охин хүүхэд гэдэг ижий аавдаа энхрий ялдам, элгэмсэг дотнохон, нандин цэцэгс байдаг билээ. Тэгвэл эх орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 20-иод жил үр дүнтэй ажиллаж байгаа цорын ганц байгууллага байдаг нь “Бяцхан Мисс” Олон Улсын Хүүхдийн Байгууллага юм. 17 жилийн турш амжилттай зохион байгуулагдсаар ирсэн “Бяцхан Мисс-2019” улсын уралдаант тэмцээний гала тоглолт энэ сарын 24-ний өдрийн 13.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно. Жил бүрийн 06 дугаар сарын нэгэн буюу Эх үрсийн баярын өмнөхөн хүүхэд бүрийн үзэх дуртай тоглолт бол энэхүү уралдаант тэмцээн байдаг билээ.


“Бяцхан Мисс” ОУХБ нь зөвхөн хүүхдүүдийн авьяас ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй цаашдын амжилтынх нь эхлэл, гараа, түүчээ болсоор байдаг нь бахархууштай. Учир нь энэ тэмцээнээс төрөн гарсан олон охин урлагийн бүхий л салбарт тэр дундаа кино урлаг, бүжиг, загварын ертөнцөд бахархам амжилтуудыг гаргасаар байна. Ялангуяа кино, рекламны орон зайд өөрийн гэсэн дүрээ мөнхөлж, урлагийн од болох гараагаа тавьж байдаг нь сайшаалтай юм. Тус байгууллага нь дэлхийд данстай олон авьяастаныг төрүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн Монгол Улсаас анх удаа “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээнд бяцхан авьяастнууддаа эх орноо төлөөлүүлэн оролцуулсаар дөрвөн жил болжээ.


Энэ жилийн маань ч гэсэн гараа амжилттай эхэлж “Бяцхан Мисс-2018” улсын уралдаант тэмцээний тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Гансүхийн Сарангоо охин Гүрж улсад зохион байгуулагдсан “Best Princess of the World-2019” тэмцээний гранпри буюу тэргүүн байрын шагналыг хүртээд ирсэн явдал билээ.


Ийнхүү Монголын авьяаслаг миссүүд маань дэлхийн алдрын тавцанд Монгол эх орныхоо нэрийг хүндэтгэлтэйгээр дуурсгасаар байна. Тодруулбал, “Best princess of the world” Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд 3 дахь жилдээ, “Luxury brand model awards” Азийн хүүхдийн загварын шоу 5дахь жилдээ, “Best kids model of the universe” Италийн Миланы Олон улсын загварын шоу 2 дахь жилдээ, “Junior model international” Арабын Олон улсын хүүхдийн загварын шоу, “Best Top Model of The Universe Pageant” Олон улсын загварын шоу, “Top Child model of the planet” Олон улсын хүүхдийн загварын шоунд 2 дахь жилдээ тус тус оролцож амжилтаа ахиулсаар байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 5 өдөр [103.212.118.205]


ene ontsgui e, ugaasaa mgl-d zohihgui temtseen. jaahan ohiduudiig evdej guitsej bna